Шууд Chart

Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно

2023-04-25 13:29:51

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлагатай тэмцэх жил" болгон зарлаж, авилгатай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсон.

Энэ хүрээнд нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээ, төрийн албан хаагчдад гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгох талаар зөвлөгөөний үеэр танилцууллаа. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд 1312 байгууллагын 30 мянга гаруй албан хаагчийг нэгтгэсэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод удирдах систем /UB-ERP/-д QR код нэвтрүүлэн шинэчилж буй.

Ингэснээр албан тушаалтнуудын иргэд, харилцагч нартай биечлэн болон цахим хэлбэрээр уулзалт хийх цаг захиалах, иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх, иргэдээс гаргасан санал санаачилга, шүүмжлэлийг бодлого, үйл ажиллагаандаа тусгах, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах боломж бүрдэнэ. 


Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шилэн болгоно  
Үзсэн: 225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй