
“Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлгийн хамгийн анхны ялагч Адриана Курри нь дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр энэхүү шоунд 20 настайдаа анх оролцож байсан гэдэг. 1982 оны наймдугаар сарын 6-нд төрсөн. “Америкийн шинэ топ модель” шоу нэвтрүүлгийн хамгийн дур булаам, үзэсгэлэнтэй оролцогч байсан талаар тухайн үед “US Weekly” сэтгүүлд онцлож байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй сайхан бүсгүй маань тус шоуны хамгийн даруу төлөв зантай нь байсан гэгддэг. Адриана шоуны ялагч болсноос хойш “Stuff”, “Maxim” сэтгүүлийн явуулсан судалгаагаар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 100 эмэгтэйн жагсаалтад багтаж, тус сэтгүүлүүдийн нүүрэнд зураг нь тавигдаж байсан билээ. Мөн тэрбээр 2008 оны нэгдүгээр сард “Плэйбой” сэтгүүлийн нүүрэнд зургаа тавиулж, хоёр сая ам.долларын эзэн болсон юм. Ийнхүү тухайн жилийнхээ дэлхийн хамгийн “халуухан” 25 бүсгүйн тоонд багтаж байжээ. Түүний гоо үзэсгэлэн ямагт бусдыг байлдан дагуулсаар ирсэн. Тиймээс ч өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт Адриана Курри шиг болохыг мөрөөддөг охид байдаг билээ.
“Америкийн шинэ топ модель” нэвтрүүлгийн анхны ялагч Адриана Курри | ||
Үзсэн: 3876 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.