Шууд Chart

Амьсгалын замын эмгэгийн үед хэрэглэх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

2023-04-27 15:22:12

Амьсгалын замын эмгэгийн үед хэрэглэх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна. 

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудаар ч мөн олгохоор ажиллаж байна.
 
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна.
 
 
Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. 
 
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Амьсгалын замын эмгэгийн үед хэрэглэх 2 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй