Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар өнөө өглөө (IV.28) АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдав.
11 кг хасч жиндээ орсон "Чингис хаан" хочит Э.Цэндбаатар хашир туршлагатай Мексик өрсөлдөгчтэйгээ VIII үе тулалдаж шүүгчийн саналаар мэргэжлийн боксын рингэнд зургаа дахь ялалтаа байгуулж аваргын бүс гардлаа.
Манай улсын тамирчин мэргэжлийн боксын анхны тулаанаа АНУ-ын Нью Йорк хотноо өнгөрсөн оны хоёрдугаар сард хийж, ялалт байгуулсан билээ.
Энэ нь түүний зургаа дахь тулаан юм.
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Мексикийн боксчинг буулгаж авлаа | ||
Үзсэн: 303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.