Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай Хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патент гардуулав

2023-04-28 13:50:46
Error loading player: No playable sources found

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр ТНБД Н.Анхбаяр БНХАУ-д Монгол Улсын 6000 гаруй иргэн байгаагаас Шанхай хотод 300 гаруй иргэн оршин суугааг тэмдэглээд, Ерөнхий консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Шанхай хот, Жянсү, Жөжян, Фүжянь, Аньхуй, Жянши мужууд хамаарагддаг болно.


Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай Хотод суух Ерөнхий консул Д.Болдод Консулын патент гардуулав   
Үзсэн: 471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй