
Энэ онд дөрвөн аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Дорнодын замын ажилтай танилцсан бөгөөд 80 орчим км замын ажлын гүйцэтгэл хэрхэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлаар салбарын яам, агентлагийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулахаар болсон. Өмнөговийн зам есдүгээр сард, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замууд аравдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг Зам, тээврийн яамны удирдлагууд цахим хурлын үеэр өглөө.
Өмнөговийн зам есдүгээр сард ашиглалтад орно | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.