Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Соёлын элч, Төрийн батламжит туульч, доктор Э.Баатаржав “Цагийн шалгуурыг туулсан язгуур Монголчуудын өв соёл” соёлын арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Нью-Йорк хотноо ажиллаж амьдардаг Монголчуудаас гадна өвөр монгол, буриад, халимаг зэрэг Монгол туургатны төлөөллүүд оролцож, Монголын язгуур урлаг, өв соёлын түүх, тууль, эсгий туургатан болон дэлхийн туульсын талаар сонирхолтой яриа өрнүүлж, ардын урлагийн тоглолт сонирхуулав.
“Цагийн шалгуурыг туулсан язгуур монголчуудын өв соёл” арга хэмжээ болов | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.