Шууд Chart

Дэлхийн аваргын сорил тэмцээн болов

2014-07-28 09:36:57

Энэтхэг улсад энэ оны арваннэгдүгээр сард зохиогдох Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээнийг софт теннисийн төв талбайд өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.

Сорил тэмцээнд нас насны шилдэг 4-8 тамирчин ганцаарчилсан төрлөөр холимог системээр долоон үеэр тоглож өрсөлдсөн байна.

Тэмцээнд Төв аймаг, ЧДБТСХ, 10-р сургууль, 33-р сургуулийн өсвөрийн шилдэг тамирчид оролцлоо. Сорил тэмцээнд оролцсон тамирчдыг амжилтаар нь байр эзлүүлэв. 

15 нас хүртэлх 1999.01.01-оноос хойш
Охид, хөвгүүд
1. А.Мөнх-Учрал 1. Б.Билгүүн
2. Б.Энхзул 2.Б.Мөнхтулга
3. М.Долгормаа 3. Н.Буяндорж
4. Т.Ивээл 4. Н.Гарамдорж
5. Г.Номунаа
6. Б.Чинмөрөн
7. Б.Сэвжидмаа
8. Б.Буянзаяа

18 нас хүртэлх 1996.01.01-1998.12.31
Охид, хөвгүүд
1. Б.Норовсүрэн 1. Г.Төмөр
2. М.Амартүвшин 2. Э.Тэлмэнбаяр
3. Э.Солонго 3. А.Тэмүүжин
4. Б.Мөнхжин 4.М.Балжинням
5. А.Урин 5. А.Түвшин
6. Б.Энхжин 6. Б. Түвшинзаяа

21 нас хүртэлх 1993.01.01-1997.12.31
Охид, хөвгүүд
1. О.Баднаагарав 1. Э.Тэлмэн
2. А.Амарбуян
3. Г.Чингисболд
4. Б.Эрхбаяр

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Дэлхийн аваргын сорил тэмцээн болов  
Үзсэн: 1613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй