Шууд Chart

Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно

2014-07-28 09:43:50

Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг бөгөөд харин  Засгийн газрын 2014 оны 100 дугаар  тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ. 

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас харуул хамгаалалтын асуудлыг түр хугацаанд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд хариуцуулаад байгаа бөгөөд цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Хүндэтгэлийн оршуулгыг газар нь А, Б, В гэсэн  гурван  хэсэгтэй ч газрын ашиглалт дууссан төдийгүй оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд олон тооны айл өрх сууршиж байгаа гэнэ.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас тус оршуулгын газрын тусгай хамгаалалтын бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох байгууллагад үүрэг болголоо. Мөн  оршуулгын газрын ашиглалт дууссан тул хааж, арчлалт хамгаалалт болон орчныг сайжруулах зорилгоор шашны байгууллагын оролцоо, иргэдийн дэмжлэгтэйгээр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох урьдчилсан зураг төслийг боловсруулах юм байна. 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Алтан-Өлгийн оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгоно  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй