Шууд Chart

Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ

2014-07-28 09:50:06

 

Энэ оны эхний хагас жилд Хөвсгөл аймгийн Мөрөн, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Увс аймгийн Улаангом, Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Булган аймгийн Хишиг-Өндөр зэрэг найман аймгийн найман суманд боомын 60 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. 
Энэ нь өмнөх оныхоос гурав дахин их үзүүлэлт аж. Цаашид боом өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Боом өвчний 60 гаруй тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 1364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй