Шууд Chart

“МИК Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

2023-05-01 16:16:23

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдлаа “МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 23/08 дугаартай тогтоолын дагуу компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр компанийн өөрийн боловсруулсан программаар шууд дамжуулан цахимаар хуралдлаа.

Тус хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдээс 94.03 хувийн ирцтэй оролцож, компанийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн цалингийн зардлын төсвийг тус тус хэлэлцэж баталлаа.

"МИК Холдинг" ХК


“МИК Холдинг” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй