Шууд Chart

Өндөрлөгийн төсөл боловсруулах уралдаан зарлалаа

2014-07-28 10:57:04

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өндөрлөгийн төсөл /эскиз/ боловсруулах уралдаан зарласан байна. Уралдааны болзлыг бүрэн эхээр нь нийтлэлээ.
1. Уралдааны зорилго
Шалгарсан төслөөр Хан-Уул дүүргийн өндөрлөг хийх.
2. Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага.
- Өндөрлөгийн санаа нь Хан-Уул дүүргийн онцлогыг тусгасан, ойлгомжтой, чамин ур хийц оруулсан байх.
- Уралдаанд оролцогч зөвхөн өөрийн зохиосон санаагаар оролцох
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээлээр оролцож болох ба бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
- Холбоо барих хаяг, утасны дугаар ирүүлсэн байх. / байгууллага, хувь хүн /
3. Байршил
- Хан-уул дүүрэг Өлзийтийн зам, морингийн зам, наадамчдын зам, сонсголонгийн замтай нийлэх нисэхийн уулзвар хэсэгт аюулгүйн тойрог дотор.
4. Ирүүлэх материалд
- Макет / 40см*40см хэмжээтэй /
o Баримал
o Гипс
o Цаас
- Зураг / А3 хэмжээтэй /
o 3D рендер
o Гар эскиз
- File хэлбэрээр / гүйцэтгэсэн програмын өргөтгөлөөр болон JPEG, GIF, PNG,
- Бүтээлийн тайлбар бичиг / А4 форматаар 2-оос ихгүй хуудсанд /
Жич : Бүтээлээ / макет, зураг / 2-ын аль нэгээр нь ирүүлж болно.
5. Шагналын сан / 10,000,000 төгрөг /
- 1-р байр нэг / мөнгөн шагнал /
- 2-р байр нэг / мөнгөн шагнал /
6. Шалгаруулах хугацаа, шалгаруулалт
2014 оны 7 сарын 24-өөс 8 сарын 15 -ыг дуустал бүтээлийг хүлээж авах ба хүлээж авсан өдрөөс хойш 5 хоногт багтаан шалгаруулж, Хан-Уул дүүргийн цахим хуудсаар нийтэд зарлана.
7. Хүлээн авагч
Улаанбаатар хот – 17042
Чингисийн өргөн чөлөө
Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газар.
Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс 602 тоот
Утас : (976-11) 342744-/603/
@mail хаяг : Lmj.ganbaa@gmail.com
Lmj_ganbaa@yahoo.com
8. Уралдааны талаар лавлах утас хаяг
- (976)11-342744-(603)
- (976) - 99636491
- Lmj.ganbaa@gmail.com

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Өндөрлөгийн төсөл боловсруулах уралдаан зарлалаа   
Үзсэн: 1043 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй