Уншигч та бүхэндээ долоодугаар сарын 28-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Байгалийн онц аюултай үзэгдэл болж, хүний амь эрсдэн, мал, машин хийсчээ”, “Ардчилсан нийгэм үү, дарангуйлал уу”, “Олон улс дахь анхны төлөөлөгчийн газраа нээлээ”, “Газын зурваст дайны гал намжлаа” зэрэг мэдээллийг нийтлэжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Их аварга Даваажаргал 30 дахь түрүүгээ авлаа”, “Монголын төр дээрэмд гаршиж байна”, “Төв халхын уртын дуу эртний хийд Эрдэнэзууг хөглөв”, “Архангайн Хашаатад байгалийн онц аюултай үзэгдэл болж хүн амиа алджээ”, “Онгоцыг пуужингаар харвасан нь тогтоогджээ” мэдээг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “106 лицензийг хямрал далимдуулж сэргээлээ”, “Айлчлалын бэлтгэлийг хангах үүрэг өгчээ”, “Эрдэс баялгийн биржтэй болно”, “Монгол банкинд тушаасан алтны хэмжээ өсчээ”, “Дахиад ирээрэй бид хоёр байж л байна” зэрэг нийтлэл, мэдээ мэдээллийг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Юанийн ханш иргэдийг ядуурал руу түлхэж байна”, “Эмнэлгийн тусламж авч байгаагүй даатгуулагчид нэг удаагийн давуу эрх эдэлнэ”, “Засгийн газар легитим шинжээ алдсан” зэрэг мэдээллийг онцлож байна.
“Улс төрийн тойм” сониноос “Царцаасан төслүүдийг амь оруулж эдийн засгаа дэмжье, Н.Батбаяр сайд аа”, “Боодогны шөлөнд цатгалдсан сайд барилгын салбарыг эзгүйрүүлж байна”, “Төсвийн мөнгийг хэмнэгчид мандтугай” зэрэг мэдээллийг уншиж болно.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “О.Эрдэнэбулган: Хүрэн нүүрснээс жилд 15 тэрбум шоо метр байгалийн хий боловсруулна”, “О.Чулуунбат: Энэ гэрээ дэлхийд сонирхолтой сэдэв болно” гарчиг бүхий рилцлагыг нийтлэжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.