Жүдо бөхийн ДАШТ энэ сарын 7-14-ний өдрүүдэд Катар Улсын нийслэл Доха хотод болно. Тус тэмцээнд манай улсаас зургаан тамирчин оролцох бөгөөд тодруулбал, нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин багтаж буй.
Тэмцээнд 97 орны 645 тамирчин нийт долоон жинд өрсөлдөх юм.
Тэгвэл өнөөдөр манай улсын шигшээ багийн хөнгөн жингийн 60, 66, 48, 52-ын тамирчид Доха хот руу нислээ.
48кг ОУХМ Г.Наранцэцэг
48кг ОУХМ Б.Баасанхүү
52кг ОУХМ Л.Сосорбарам
52кг ОУХМ М.Нандин-Эрдэнэ
60кг ОУХМ Э.Ариунболд
66кг ОУХМ Ё.Басхүү
66кг ОУХМ Б.Эрхэмбаяр
ҮШБ ахлах дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар, ҮШБ дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Бундмаа, эмчээр террапист Масатоши Нишикидо нар ажиллана.
60, 66, 48, 52-ын жингийн тамирчид Доха хот руу нислээ | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.