Дөрөвдүгээр сарын 21-ээс 27-ны өдрүүдэд нүүрс экспортын 10,301 автомашин, 1,147 чингэлэг тээвэр, 1,024 AGV тээвэр хийгдсэн байна. Тухайн хугацаанд 1,295.5 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн 2 дахин өссөн. Оны эхнээс 19,183.8 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 15,519 мян.тн-оор буюу 4 дахин өссөн байна.
Харин 458 автомашин, 121 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 470.1 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 4 хувиар өсжээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 8 автомашин, 1,332 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,688.4 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 71 хувиар өсөв. Тухайн 7 хоногт 93.1 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарчээ.
Төв банк оны эхнээс өнгөрөгч сарын 27-ны өдрийн байдлаар 3.24 тонн алт худалдан авсан байна.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 52.6%, зэсийн баяжмал 33.6%, төмөр 20.1%, алт 16.2%, газрын тос 23.6%, цайр 69%, хайлуур жонш 58.5% тус тус байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Нүүрсний экспорт өсжээ | ||
Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.