"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан энэ сарын 5-нд Багануур дүүрэгт зохион байгуулагдах гэж байна.
Тус уралдаанд 22 дахь жилдээ болох гэж байгаа бөгөөд зөвхөн Монгол морьд уралдах аж. Энэ жилийн уралдааныг аймгийн алдарт уяач Б.Сэрээтэр, О.Галтмаа, Э.Эрдэнэбат нарын нэрэмжит болгон зарлажээ.
Үүнд их нас, соёолон, хязаалан насны морьд уралдах бөгөөд бүртгэл Багануур дүүргийн хурдан морь барианы газарт чипээр баталгаажуулагдах аж.
Ерөнхий зохион байгуулагчаар МҮМУ-ны Багануур Бага-Хэнтий бүс уяачдын холбоо ажиллаж байна.
"Нүүрэнтэйн их хурд-2023” хаврын бүсийн уралдаан болно | ||
Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.