Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Б.Пүрэвсайхан начин, харцага Ц.Содномдорж нар тунан барилдсан. Хоёр бөх сүүлдээ барьц сонгон Улсын начин Б.Пүрэвсайхан давж начин цолоо баталсан юм.
Харин зургаагийн даваанд Улсын начин Б.Пүрэвсайхан Монгол Улсын арслан Д.Азжаргалаар харцага цолны болзол хангаж шөвгийн наймд шалгарсан билээ.
Тэгвэл Ойрадын Галдан Бошгит хааны мэндэлсэний 370 жил, Баруун бүсийн их хурд наадам энэ амралтын өдөр болж, шинэхэн харцага Б.Пүрэвсайханд цолны мялаалга болгож УИХ-ын гишүүн С.Бямбацогт унаж яваа "land-200" маркийн авто машинаа бэлэглэлээ.
Улсын харцага Б.Пүрэвсайханд унаж явсан машинаа бэлэглэв | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.