
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 02-*ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Эхлээд Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд оролцсон гишүүдийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” тохиолдолд Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа санал хураалт явуулж болно хэмээн заасан байдаг. Энэ дагуу санал хураалт явуулж шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ХЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.