
Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлэгээс "Эрх чөлөөний тухай" бүлэг хуулийг санаачлахаар боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх О. Чулуунбилэг 2023 оны тавдугаар сарын 01-ний өдөр хуралдсан бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлд энэ асуудлыг онцоллоо.
Тэрбээр "Ардчилсан намаас Эрх чөлөөний бүлэг хуулийг санаачлахаар боллоо. Ингэхдээ, эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж буй, мөн Зөрчлийн хууль, шүүх засаглалттай холбоотой 3-4 хуулийг өөрчлөх санал гаргахаар болсон. Мөн олон нийтийн санал саналыг тусган УИХ дахь бүлгээрээ дамжуулан парламентад өргөн барина. Эрх чөлөөний бүлэг хуулийг санаачлан хэрэгжүүлснээр төр, төрд ажиллаж буй эрх мэдэлтнүүдийн хүний эрх, бизнесийн эрхийг зөрчдөг явдал хязгаарлагдана" гэв.
Эрх чөлөөний тухай бүлэг хуулийг санаачилна | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.