
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн "Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанд ажиллаж, хотын Ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт болон бусад ажлын хүрээнд мэдээлэл сонслоо.
“Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай” УИХ болон Засгийн газрын тогтоолын дагуу хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж байна.
Тус захиргаа "Шинэ Хархорум" хотын Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хүрээнд судалгааны ажлууд дээр төвлөрөн ажиллаж байгаа талаараа сайдад дэлгэрэнгүй мэдээлэл тавилаа.
Барилга, хот байгуулалтын сайд "Шинэ Хархорум" хотыг сэргээгдэх эрчим хүчний нөөцлүүртэй, эко ногоон хот болгох чиглэлд анхаарч, дэд бүтцийн төлөвлөлтүүдээ хийх ёстойг албаныханд сануулж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайд "Шинэ Хархорум" хотын захиргааны үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.