Шууд Chart

Үндсэн хуулийн 18 жилийн ойн барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв

2010-01-13 21:32:37

Шинэ үндсэн хууль батлагдсаны 18 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Архангай аймгийн Хашаат сумын харьяат цэргийн арслан Ч.Санжаадамба энэ барилдаанд урамтай хүч үзэж, улсын арслан Д.Азжаргал, начин Ц.Содномдорж, харцага Д.Баасандорж, гарьд И.Доржсамбуу нарын хүчтэнүүдийг цувуулан орхисоор түрүүллээ. Гарьд И.Доржсамбуу үзүүрлэж, харцага Д.Баасандорж, начин Б.Цацабшир нар их шөвөг шалгаран үлдсэн. Ч.Санжаадамбын хувьд хэдхэн хоногийн өмнө болсон "Талх чихэр" компанийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд мөн түрүүлсэн юм.

Нийтэлсэн: Б.Багабанди

Үндсэн хуулийн 18 жилийн ойн барилдаанд цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлэв  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй