Эрт илрүүлэх, үзлэгээр илэрсэн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар дараах ажлуудыг хийгээд байна.
- “Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгэм, зан үйлийн өөрчлөлтийн харилцааны стратеги”-ийг боловсруулах БШУЯ, ХНХЯ, ХЗДХЯ, БХБЯ, СЯ, БХЯ, ОНБТСҮХ-ны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг, ажиллах удирдамжийг ЭМС-ын А/40 дүгээр тушаалаар баталсан. Уг ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
- Эрүүл мэндийн яам болон Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хооронд 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын ололт амжилт, шинэ техник, технологи, инновацийг иргэдэд сурталчилан таниулах, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан нотолгоонд суурилсан эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтэд түгээх чиглэлээр хамтран ажиллаж байна. Уг санамж бичгийн хүрээнд теле-сэтгүүл, теле зохиомжийн хэлбэрээр эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн долоо хоног тутам олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ.
-“Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах” ажлын удирдамжийг батлан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аяныг жилийн турш хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн.
Эхний аяныг “Энэ жилдээ эрүүл жиндээ” уриатайгаар бусад салбарын оролцоо, манлайлал, хамрах хүрээг өргөжүүлэх нэгдсэн нээлтийн арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж, аяны үйл ажиллагааг орон даяар хэрэгжүүлж байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч байна | ||
Үзсэн: 332 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.