Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ ээлжит "Өглөөний уулзалт"-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, төвийн болон орон нутгийн 20 нисэх буудлын холбогдох 2000 албан хаагчидтай танхимаар болон цахимаар уулзлаа.
Уулзалтаар дараах асуудлыг хөндлөө.
-Орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож эргэлтэд оруулах, хувийн хэвшлийг дэмжихэд төрөөс бодлогыг дэмжлэг үзүүлэх;
-Аялал жуулчлалын бүсийг тусад нь бий болгож хөгжүүлэх;
-Нисэх буудлуудын үйлчилгээ, нислэг ялгамж, заагийг яаралтай гаргаж өгөх. Ялангуяа Шинэ нисэх буудал болон Буянт-Ухаа нисэх буудлын заагийг тодорхой болгох гэх мэт асуудлыг хэлэлцлээ.
Эх сурвалж: БОАЖЯ
| Жуулчин тээврийн нислэгийг хөгжүүлэх боломж бүрэн бий гэдгийг салбарынхан онцолж байна | ||
| Үзсэн: 412 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.