Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

2023-05-04 18:50:42

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан, мэндчиллээ. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.  

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, ноён Көвер Ласло нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. 

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга, эрхэмсэг ноён Көвер Ласло айчлалынхаа хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлог Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй