ОХУ-ын уран гулгалтын оддын шоу энэ сарын 6, 7-нд "Степпе Арена"-д болно.
Олимп, дэлхийн аваргуудын оролцох шоунд Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов зэрэг хос нийлсэн 17 шилдэг уран гулгагч Монголын үзэгчдэд зориулсан шилдэг үзүүлбэрээ толилуулна.
Мөсөн талбайн шоуг хүлээн авч, зохион явуулж буй орны уран гулгагч үзүүлэн тоглолтыг нээдэг олон улсын жишгийн дагуу Монголын уран гулгагч шоуг нээнэ. Гэхдээ үзэгчдэд сюрприз барих үүднээс түүний нэрийг нууцалж байгаа аж.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөсөн талбайн шоуг Монголын уран гулгагч нээнэ | ||
Үзсэн: 810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.