Шууд Chart

Барилгуудын нэг давхрын довжоог цэгцлэх санал гаргалаа

2023-05-06 08:35:52

“Монкон констракшн” ХХК-ийн захирал Г.Батбаяр “Барилгын ажил зуны улиралд маш богино хугацаанд өрнөдөг. Энэ үед бетон цутгалтын ажил эхлэхээр иргэд, хөршүүд гомдол гаргаад Зөрчлийн хуулиар хэрэг үүсгэчихээд байгаа нь бидний ажилд хүндрэл учруулж байна” гэж онцолсон.

Түүнчлэн барилга, зам, бүтээн байгуулалт, хот тохижилтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлж хийхийг аж ахуйн нэгжүүдээс хүсэж байв.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулахад тулгамдаж буй асуудлын талаар ч хэлэлцлээ. Тухайлбал, хотын төвийн барилгуудын нэг давхрын довжоог цэгцэлснээр явган хүний зам өргөснө гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгасан газарт тохижилт хийхдээ ногоон байгууламж бий болгох хүсэлт ч тавьж байв.

Энэ уулзалтаас гарсан санал, хүсэлт, гомдол, зөвлөмжийг нийслэлийн зүгээс үйл ажиллагаандаа тусгах, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдэх Ажлын хэсэг байгуулах, томоохон бүтээн байгуулалтад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх талаар талууд тохиролцсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын салбарыг хөгжүүлэх боломж хангалттай бий. Та бүхэн хотын эдийн засагт том нөлөө үзүүлж, хамгийн олон ажлын байрыг бий болгож байна. Ярилцсан асуудлуудаа шийдэх, гарсан санал санаачилгаа хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана” хэмээлээ. 

 


Барилгуудын нэг давхрын довжоог цэгцлэх санал гаргалаа  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй