Шууд Chart

ОУВС-гийн Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа

2023-05-06 15:55:34

ОУВС-гийн шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосян Монгол Улсад хоёр долоо хоногийн хугацаатай танилцах айлчлал хийж байна. 
 
Түүнийг Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ОУВС болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
 
 
ОУВС-гийн Монгол Улсад суух суурин төлөөлөгч Согхён Юний бүрэн эрхийн хугацаа 2023 оны долоодугаар сарын эхээр дуусгавар болж, шинэ суурин төлөөлөгч Тигран Погосян манай улсад гурван жилийн хугацаатай ажиллах юм байна. 

ОУВС-гийн Монгол Улсад шинээр томилогдох суурин төлөөлөгч Тигран Погосяныг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй