Шууд Chart

Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана

2023-05-09 09:32:06

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өчигдөр Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар тэргүүтэй тус холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ахмадуудад тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдсөн бөгөөд нэн тэргүүнд тэтгэврийн зөрүүг арилгах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хоёр байгууллага хамтран ажиллах талаар ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр манай улсын нийт хүн амын 10.5 хувь буюу 364.593 ахмад настан байна. Үүний 160 мянга гаруй нь нийслэлд амьдардаг. Ахмадын холбоо өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 12 мянган идэвхтэн гишүүнтэй бөгөөд аймаг, орон нутгийн хэмжээнд ахмадын байгууллагын үйл ажиллагаа харьцангуй сайн явагддаг. Харин нийслэл хотод төдийлөн сайн биш байгаа талаар удирдах зөвлөлийн гишүүд хэлж байна. Учир нь ахмад настны чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл бага, хангалттай төсөвгүйн улмаас нийт ахмадууд руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулахад хүндрэлтэй байдаг аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа яамнаас ахмадын чиглэлээр барьж буй бодлого шийдвэр, цаашид шат дараатайгаар хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулж, удирдах зөвлөлийн гишүүдээс гаргасан саналын дагуу холбогдох албаныхныг онцгойлон анхаарч, уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.

Эх сурвалж: ХНХЯ


Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-14 10:29
Ахмад настаны хөдөлмөр эрхлэлтэд нэгдэж байна .СХД.н ахмад настан байна 59 настай эмэгтэй.Хөл муутай хүн байна .Тэтгэвэр 550.0 хаанаа ч хүрдэггүй үзэгдээд өнгөрдөг юм .Суугаад хийх ажил олдвол хийнэ .Дээд боловсролтой , хэрэглээний комьютер програм дээр ажиллах чадвагтай .МАН гишүүн утас 99447249

Бидэнтэй нэгдээрэй