Шууд Chart

Монгол эмч нарын бүтээл дэлхийд үнэлэгдлээ

2023-05-09 11:06:03

Дэлхийн сэтгэцийн холбооноос энэ сарын 5-7-нд зохион байгуулсан “Innovations in the treatment & psychosocial rehabilitation” олон улсын хурлын ханын илтгэлийн төрөлд Монголын сэтгэцийн судлаач эмч нар амжилттай оролцож, мэргэжлийнхээ чиглэлээр дэлхийд эх орныхоо нэрийг гаргалаа.

Ханын илтгэлийн төрөлд СЭМҮТ-ийн эмч Т.Саранцэцэг “Some Mental issues of Female Prisoners" судалгааны ажлаар гуравдугаар байр эзэлсэн бол тус төвийн эмч С.Байгалмаа "Some Mental Health Issues of Offenders who Convicted to Drug Related Crimes" судалгааны ажлаар оролцож мөн гуравдугаар байрын эзэн болсон байна.

 

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Монгол эмч нарын бүтээл дэлхийд үнэлэгдлээ  
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй