
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Камбож Улсад компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын салбарт хийгдэж буй ажлуудын талаар туршлага судлах, Монгол Улсад жуулчид татахад хийгдэж буй ажлууд, компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлэх зорилгоор Камбож-Монголын аялал жуулчлалын тур оператор компаниудын бизнес уулзалтыг зохион байгуулж байна.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү уулзалтад Камбож улсаас 17, Монгол Улсаас 15 аялал жуулчлалын тур оператор компаниийн төлөөлөл оролцож байна.
Камбож-Монголын аялал жуулчлалын В2В уулзалт эхэллээ | ||
Үзсэн: 408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.