ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн "Cabri-G2" загварын, "MT-109" дугаартай сургалтын хоёр хүний суудалтай агаарын хөлөг сургалт дадлагын нислэг үйлдэхээр өнөөдөр 09:01 цагт хөөрч, 09:50 цагийн орчим буух үедээ талбайн шороон зурвас дээр унасан.
Тус анги нь сургалт бэлтгэлийн хүрээнд өдөрт дөрвөн удаагийн нислэг үйлддэг.
Тухайн үед сурагч нисгэгч ганцаараа ниссэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай бүх төрлийн шинжилгээнд хамруулсан.
Ослын газарт Агаарын цэргийн командлал, Цагдаагийн байгууллага, ИНЕГ, Прокурор, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудаас техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
| Техникийн ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна | ||
| Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.