Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын гол болон туслах гудамж, замуудын заадас засварын ажлын хүрээнд 23 гудамж, замд нийт 220,585 метр урт заадас засварлах ажил хийнэ.
Түүнчлэн төвийн зургаан дүүргийн гол болон туслах 84 гудамж, замд 75 мянган ам метр хэвтээ тэмдэглэгээний ажил хийх юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан энэ жил тавьж байгаа авто замын мэдээллийг өгсөн бөгөөд Зайсангийн гүүрний ажил 47 хувьтай байна. Зорчих хэсгийг энэ жил нээхээр төлөвлөжээ.
Зайсангийн гүүрний зорчих хэсгийг энэ жил нээхээр төлөвлөжээ | ||
Үзсэн: 320 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.