Шууд Chart

Люксембургийн зүрх судасны мэс заслын зочин профессорын багтай хамтран ажиллаж байна

2023-05-11 08:29:49

Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар Люксембургийн Үндэсний зүрхний мэс засал ба зүрхний эмгэг судлал, судсан дотуурх эмчилгээний институтийн захирал зүрхний мэс засалч Арнауд Шарпентиер эмч тэргүүтэй насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын багийн мэргэжилтнүүд ирж өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 8-нд хамтарсан мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.

Зочин профессорын баг Монгол Улсад Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин МОН007” төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж буй юм.

Мэс заслын хамтарсан баг энэ удаа гол судасны болон хоёр хавтаст хавхлага солих мэс засал, гол судасны уг болон нумыг хиймэл судсаар солих, гол судасны өгсөх хэсгийг мэс заслын аргаар солих зэрэг гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай нийт зургаан өвчтөнд мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгооны заалт бүхий 25 хүнд үзлэг оношилгоо хийж, эмчилгээний асуудлыг шийдвэрлэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Люксембургийн зүрх судасны мэс заслын зочин профессорын багтай хамтран ажиллаж байна  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй