Шууд Chart

Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна

2023-05-11 08:41:21

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутагт зохион байгуулж буй юм.

Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” стратегийг хэрэгжүүлсний үр дүнд нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах нь чухал хэвээр байгаа тул эхний удаад ес, дараагийн ээлжинд найман аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн хүүхдийн өвчний цогц менежментийн шинэчилсэн модулын сургалтыг энэ сарын 8-наас Архангай, Дархан-Уул аймгаас эхэллээ.

Сургалтад тухайн аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх, сумын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүдийг хамруулж хүүхдийн өвчний цогц менежментийн талаар мэдлэг олгохоос гадна хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг сайжруулах дадлага сургалтуудыг явуулах юм. Сургалтад хамрагдсан эмч нарыг хүүхдийн өвчний цогц менежментийн гарын авлагаар хангана.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй