Шууд Chart

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж байна

2023-05-11 14:45:24

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж байна. Уулзалтад нийслэлийн 293 сургуулийн  12 дугаар ангийн 650 сурагч оролцож байгаа юм.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулан, мэргэжил сонголтын талаар ярилцаж,  сурагчдын асуултад хариулж байна.

Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүнээ хөгжлийн талаар хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодруулсан.

Мөн Ерөнхий сайдаас жинхэнэ боловсорсон хүн гэж хэнийг хэлэх вэ, өнөөдөр авлигатай тэмцэх нь маш чухал гэхдээ урт хугацаандаа бид цөлжилтөд санаа зовж байна, соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна, дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар бодлого баримталж байна вэ, ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна инфляцын түвшинг хэрхэн бууруулах вэ зэрэг асуулт асууж хариулт авч байна.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж байна  
Үзсэн: 733 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй