Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сангаас сургуулийн үйл ажиллагаанд зориулж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв

2023-05-11 16:12:33

НҮБ-ын Хүүхдийн сангаас ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Стратегийн команд штабын дадлага сургууль”-д дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Стратегийн команд штабын дадлага сургуульд яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллага, нийслэлийн удирдлагууд зэрэг нийт 250 гаруй албан тушаалтан танхимаар, 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын гишүүд цахимаар оролцох юм.

Оролцогчид удирдлагын нэгдсэн төвийг байгуулж, сургуулийн үеэр газар хөдлөлтийн хариу арга хэмжээ сэдвийн хүрээнд цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


НҮБ-ын Хүүхдийн сангаас сургуулийн үйл ажиллагаанд зориулж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй