Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл нар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асанг хүлээн авч уулзав

2023-05-12 16:31:41

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хамт өнөөдөр (2023.05.12) ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан, хатагтай Херта Дойблер-Гмелинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, профессор Х.Дойблер-Гмелинтэй дахин уулзаж буйдаа талархалтай байгаагаа илэрхийлэхийн ялдамд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зорилтот ажлууд өрнөсөн цаг үе давхцаж байгааг онцлов. 

Тэрбээр үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж байгааг дурдлаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах,  улс төрийн намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр туршлага хуваалцан, санал солилцохдоо таатай байгаагаа илэрхийлсэн юм. Профессор Х.Дойблер-Гмелиний хувьд, Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд иргэд, сонгогчдын саналыг тусгах нь зайлшгүй ач холбогдолтойг онцлоод өөрийн туршлага, судалгааны ажилд үндэслэн техникийн болон стратегийн хүрээнд дэмжлэг, зөвлөгөөг хуваалцана гэдгээ тэмдэглэв. 

Тэрбээр, ХБНГУ нь нийт 83 сая хүн амтай, одоогоор парламентын 709 гишүүнтэй гэдгийг онцлоод ардчиллын өмнө шинэ сорилтууд тулгараад буй энэ цаг үед сонгуулийн илүү боловсронгуй тогтолцооны хувилбарыг судалсаар байна гэлээ. Профессор Херта Дойблер-Гмелины танилцуулснаар, Бундестаг дахь Эрдэм шинжилгээ, судалгааны алба нь хууль тогтоох үйл ажиллагаа болон парламентын оновчтой шийдэл, төлөвлөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг институц аж. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Сарангэрэл нар ХБНГУ-ын Хууль зүйн сайд асанг хүлээн авч уулзав  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй