Шууд Chart

Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад айлчлал хийлээ

2023-05-12 15:50:50

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад энэ сарын 6-10-ны өдрүүдэд айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажилаагаа болон өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн хариу арга хэмжээ авах, дэмжлэг үзүүлэх талаар санал солилцов.

Мөн тэрбээр Монгол аж ахуйтай танилцан, малчин айлд зочилж нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцлаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас болон бусад харьяа байгууллагуудаас Сендайн үйл ажиллагааны баримт бичгийн хэрэгжилтийг хангахад олон улсын өмнө өгсөн үүрэг, амлалтаа Монгол Улс амжилттай хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлж, НҮБ-ын Кадри аргачлалын хүрээнд Онцгой байдлын байгууллагын чадавхыг үнэлүүлэх баг илгээх саналыг хүлээн авсан юм.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай уулзаж, талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улс дэлхийн хүнсний хангамж, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулахыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг түшиглэн байгуулах хүсэлтийг илэрхийлсэний дагуу төлөөлөгч “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалтай танилцах уулзалт хийлээ.

Уулзалтаар хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв байгуулах судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, дотоодын чадавхыг сайжруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөгчтэй уулзалт хийж санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга Марко Тоскано-Ривалта Монгол Улсад айлчлал хийлээ  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй