“Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан нийгэмд эерэг хандлага түгээх, гэр бүлийн үнэт зүйлийг иргэдэд ойлгуулах, алба хаагчдын албандаа хандах хандлагыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Гэрлэх ёслолын ордонтой хамтран энэ оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус хэлтсийн Нийтийн хэв журам тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэннастын гэрлэх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Уг арга хэмжээний онцлог нь цагдаагийн дэд ахлагч Х.Түмэннастын гэргий С.Нандинзулд мэдэлдэлгүйгээр гэнэтийн бэлэг барьсан юм.
Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсье!
“Дэлхийн гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан алба хаагчийн гэрлэх ёслолыг зохион байгууллаа | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.