МҮОНР-гийн “Хөгжмийн алба”-наас эрхлэн бэлтгэдэг “Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөрийг та бүхэн сонсож байна. /2023.05.14/
-“Амьдрал бол хөгжим” - хөгжмийн амьдралын эргэн тойронд болж буй мэдээ мэдээллээс дуулгана.
-“Зочны цаг”-аар “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн наадамд амжилттай оролцож гутгаар байр эзэлсэн, СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн оюутан Заяат, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн соёлын элч Цэцэгдэлгэр нарыг урьж наадмын сонин сайхнаас ярилцлаа.
-“Миний дуртай дуу” - УГЖ Батмэндийг урьж сонсох дуртай дууных нь дурсамж хуваалцаж, дууг нь зориулна.
-Говийн 5-р Ноёнхутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жил, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг тайзнаа тавигдсаны 15 жилийн ойг тохиолдуулан энэ сард тоглогдох цадиг түүхийн сэдэвт “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн бэлтгэлээс хийсэн сурвалжилга сонсгоно.
-“Таны хөгжмийн мэдлэгт” танин мэдэхүйн булангаар МУСГЗ хөгжим судлаач Ч.Буянхишиг найрал дууны талаар мэдээлэл өгнө.
“Хэмнэл” хөгжимт мэдээлэл, танин мэдэхүйн хөтөлбөр | ||
Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.