Шууд Chart

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2023-05-15 07:06:11

2023 оны тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар  Хөвсгөл, Тэрхийн цагаан,  Ойгон, Увс, Хөх нуур /Баянхонгор/ болон Түргэн, Хархираа, Хариг, Чулуут, Байдраг зэрэг голууд 35-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Мөн мөс байрандаа хайлах, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөс хэврэгшиж, голын нийт уртын дагууд болон нуурын толио дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарулж байна. 

УЦУОСМХ-н ГУСХ

2023-05-12


Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй