Шууд Chart

ЦЕГ: Фэйсбүүк чатаар ирсэн линк, кодыг нээхгүй байхыг анхааруулж байна

2023-05-15 11:02:32

Фэйсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фэйсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбүүкийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52  иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан  шилжүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фэйсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


ЦЕГ: Фэйсбүүк чатаар ирсэн линк, кодыг нээхгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй