Шууд Chart

Тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна

2023-05-15 13:45:32

Тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан энэ оны гуравдугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байгаа юм.
 
Арга хэмжээний хүрээнд 2021 оны 06 дугаар сараас эхлэн бусдын 46 тооны тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт 15 настай “Г”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Тухайн этгээд нь бусадтай бүлэглэн нийлж, Honda Fit, Prius-10,11, Nissan Tiida зэрэг он хуучин тээврийн хэрэгслийг сонгож хулгайлдаг байна.
 
Нийслэл хотын хэмжээнд он гарснаас хойш тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 114 бүртгэгдэж, илрүүлэлт 55.2 хувьтай, алдагдсан тээврийн хэрэгслийг 93.8 хувьтай олсон байна.
 


Тээврийн хэрэгсэл хулгайлдаг бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй