2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 379,477,584 төгрөгийн үнийн дүн бүхий 800,663 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 7 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ремикон ХК (RMC +6.03%), Хай би ойл ХК (HBO +4.96%), Гермес центр ХК (HRM+0.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Техник импорт ХК (TEX -14.29%), Адуун чулуун ХК (ADL -9.26%), Монинжбар ХК (MIB -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,047 ширхэг нэгж эрх 5,646,065 төгрөгөөр,
-Хөрөнгөөр баталгаажсан 5,292 ширхэг үнэт цаас 523,317,880 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 500 ширхэг бонд 50,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 958,441,529 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -1.43% хувиар буурч, 36850.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,740,127,295,024 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Долоон компанийн хувьцааны ханш өсжээ | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.