Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсад хийж буй айлчлалын хүрээнд Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, европын хэрэг, гадаад худалдаа, соёлын сайд Хаджа Лабиб-тай уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд болон эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.
Мөн Монгол, Бельгийн хамтын ажиллагааг сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэх, эдийн засаг, худалдааны харилцааг тэлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх оны эхний хагаст зохион байгуулахаар тохиров.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.