Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давжээ

2023-05-16 12:28:52

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнө буюу 2022 оны тавдугаар сард 574 мянган тонн нүүрс борлуулсан бол 2023 оны тавдугаар сарын 15-ны өдрийн байдлаар 10 сая тонн нүүрс борлуулж, борлуулалтын орлого 1 тэрбум ам.долларт хүрлээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын тоо хэмжээ 17 дахин, борлуулалтын орлого 14 дахин тус тус өссөн үзүүлэлт юм. 

Тус компани 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 30 сая тонн нүүрс борлуулж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд томоохон дэмжлэг үзүүлэхээр зорин ажиллаж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.  


“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого 1 тэрбум ам.доллар давжээ   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй