Шууд Chart

“Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх” сургалт болов

2023-05-17 08:59:43

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх нь" бүсчилсэн сургалтыг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгууллаа. 

Сургалтыг 2022-2023 оны зудын гамшгийн хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, зудад нэрвэгтсэн ард иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхижуулах зорилгоор хийсэн юм.

Энэ удаагийн сургалтад Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Бат-Өлзий, Есөнзүйл, Хужирт, Бүрд, Хархорин, Баянхонгор аймгийн Галуут, Жаргалант, Эрдэнэцогт, Архангай аймгийн Хангай, Их Тамир, Хотонт, Чулуут, Өгийнуур, Төвшрүүлэх зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн нийт 20 эмч хамрагдлаа.  

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Зудын гамшгийн үеийн сэтгэц-нийгмийн дэмжлэг үзүүлэх” сургалт болов  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй