Номын баярыг 33 дахь удаагаа буюу тавдугаар сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, "Номын соёлт ертөнц" ТББ өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, "Номын соёлт ертөнц" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд болон хоёр байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Санамж бичгийн хүрээнд НЗДТГ болон "Номын соёлт ертөнц" ТББ хамтран Үндэсний бичиг соёлын өдрүүд буюу Номын баярын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Мөн Номын баярыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс жил бүр баярын цар хүрээг өргөтгөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Харин төрийн бус байгууллагын хувьд номын баярт оролцогч нарт олон улсын стандартад нийцсэн асрыг хөнгөлөлттэй үнээр түрээслэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.
Номын баярыг хамтран зохион байгуулах Санамж бичиг байгууллаа | ||
Үзсэн: 454 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.