Шууд Chart

Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсныг засварлажээ

2023-05-19 11:21:47

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ.

Мөн сургуулийн дээвэр хууларсан тухай мэдээллийг тавдугаар сарын 18-ны 22:37 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус сумын Онцгой комисс хуралдаж, Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарган Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, дотуур байр, нэг дэлгүүр, нэг айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа хэсэгчилсэн байдлаар нурсан нөхцөл байдалтай танилцсан бөгөөд 35 кВ, 6 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Эх сурвалж: ОБЕГ


Хүчтэй салхины улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсныг засварлажээ   
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй