
Уншигч та бүхэндээ долоодугаар сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас “Шинэ ургацын жимс, ногоо элбэг байна”, “Зэсийн үнэ энэ онд 7000 ам.доллараас буурахгүй”, “Я.Батсуурь: Манай компани Монголд анх удаа нүүрсний давхарга метан хийг БНСУ-тай хамтран ашиглана”, “Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас гэнэн биш гэж найдъя”, “Б.Сангидорж: Улиасны молцгийг тайрснаар энэ жил тоосжилт үүсч, хөвөн хийсээгүй” зэрэг сурвалжлага, ярилцлагыг уншиж болно.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Хайрга, дайрганы далд эздийг ил гаргахгүй бол Хатан Туул минь хатаж ширгэх нь”, “Үймээн болж буй хотуудаас овутнуудыг шилжүүлнэ”, “Нээлттэй сонсгол нийтийнх болно”, “Автомашинд шахагдсан хүн, ногоон байгууламж”, “Г.Сарангэрэл нарыг гэм буруутайд тооцов”, “Бүрхэг ирээдүй”, “Урианхайгаас зугтах хэрэггүй”, “Зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийлээ” зэрэг мэдээ, нийтлэлийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үнэтэйдэв үү, үнэгүйдүүлэх гээд байна уу”, “Б.Очихбат: ШУТИС сургалтын төлбөрөө 13 орчим хувиар нэмсэн”, “Зам тээврийн яамныхан завгүй байна”, “Хогийн цэггүй, хашаандаа жорлонгүй 200 айл”, “Монгол, Японы аль аль нь нэг сумаар хоёр туулай агнав”, “Б.Бадамсүрэн: Г.Өсөхбаяр аваргыг хаясан барилдааныг мартдаггүй”, “С.Батсүх: Чамин хийцтэй 10 гаруй хөөрөгтэй” зэрэг мэдээ мэдээлэл, тодруулга, ярилцлага нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонинд “Эзэн 100 хөтөлбөр бүдрэх нь тодорхой боллоо”, “Элэгний вирусийн шинжилгээнд 300 гаруй хүнийг үнэ төлбөргүй хамруулав”, “Д.Тэрбшидагва сайд хаана явна вэ”, “Үлийн цагаан оготнотой тэмцэх амархан” зэрэг мэдээ, мэдээллийг уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Ерөнхийлөгч амрахгүй”, “МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголд ирэх хугацаагаа хойшлуулжээ”, “Чингис, Самурай бондоор 120 төслийг санхүүжүүлж байна”, “Контакт линзээр нүдний хугарлын гажгийг бүрэн засах боломжтой”, “Байгалийн гамшигт өртсөн дөрвөн иргэнийг Шэмтлийн эмнэлэгт хэвтүүлжээ”, “Г.Амгаланбаатар: Одоо л жүжигчин болох найдлага цухалзаж байна даа”, “Л.Эрдэнэбат: Гар утас, компьютерийн хор хүний биеийн амин чухал хэсгийг түлхүү хордуулдаг” зэрэг ярилцлага, мэдээ мэдээллийг уншиж болно.
“Улс төрийн тойм” сонинд “Н.Батбаярын яам хөгжлийг боймилж байна уу”, “Ө.Магсаржав: Монголд тарьсан цэцэг мөн үү гэдэг л байна”, “Архангайн Хашаатад 10 жилийн өмнө гамшигт үзэгдэл болж байжээ”, “Намрын ажил “хаалга тогшлоо” Засгийн газрынхан” ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1115 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.